УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг гүтгэлгийн шинжтэй мэдээллээ зогсоохыг шаардлаа
2018 оны 11 сарын 30

 

Авлигатай тэмцэх газраас яаралтай хэвлэлийн хурал зарлаж Тамгын газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Тамгын газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын хэлснээр “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдэд гүтгэлгийн шинжтэй худал ташаа мэдээлэл тарааж байгаа учраас үүнийгээ зогсоохыг шаардаж мэдэгдэж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гишүүнийг хамгаалахаар бөөнөөрөө ажиллаж байна, УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах ажиллагаа явуулж байна, бөөнөөр нь дуудаж уулзаад “чамайг Засгийн газрыг хамгаалж үлдвэл хэрэгт холбогдуулна” гэж айлгаж байна гэсэн утгатай мэдээлэл хийсэн.
Авлигатай тэмцэх газар ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байгаа, Та бүхэн мэдэж байгаа. Энэ ажил хуулийн хүрээнд хийгдэж байгаа. Хамгийн гол нь гүтгэлгийн шинжтэй мэдээллийг өгч байгаагаа зогсоогооч ээ гэж мэдэгдэж байна аа. Цаашид улс төрийн үйл ажиллагаандаа байгууллагын ажлыг хамруулмааргүй байна” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан байж болзошгүй талаар шалгаж байгаа аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.