“Цасан луу” Антарктидыг зорилоо
2018 оны 12 сарын 1

Хятадын мөс зүсэгч хөлөг “Цасан луу” Антарктидийг зорьсон аяллаа эхлүүллээ. Антарктидад хийж буй судалгаагаа үргэлжлүүлэх Хятадын 35-р багийн гишүүд энэхүү хөлгөнд сууж яваа юм. Төлөвлөгөө ёсоор тэд 30 хоногийн дотор Антарктид дахь Хятад улсын Зүн Шан станцад хүрч судлаачид болон судалгааны тоног төхөөрөмж, эд зүйлсийг буулган буцаж ирэх юм. Энэ оны есдүгээр сарын 10-нд энэхүү “Цасан луу” хөлгийг  Шанхайн боомтоос далайд гаргаж, туршсан билээ. Хятадын усан онгоц эзэмшигчдийн ассоциацийн мэдээлж буйгаар, “Цасан луу-2”-ыг 2016 оноос барьж эхэлсэн бөгөөд төслийн нийт өртөг 153 сая ам.доллар хүрсэн аж. 122 метр урт, 12.3 мянган тонн жинтэй “Цасан луу-2” хөлөг 1.5 метр зузаантай мөсийг хагалж, зам туулах чадвартай. Энэхүү хөлөг нь хятадуудын хийсэн анхны мөс зүсэгч бөгөөд анхны “Цасан луу-1” хөлгийг Херсоны хөлөг онгоцны үйлдвэрт бүтээж, 1994 онд БНХАУ худалдаж авсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:

CCTV.com

Хариулт үлдээх

Your email address will not be published.