“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтэнг хар тамхины хэргээр баривчилжээ
2018 оны 12 сарын 1

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид  энэ сарын 27-28-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж, хууль бусаар худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Бүлэг этгээдүүдийн дунд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.