“Ард”-ын хувьцаа эзэмшигчид хүүгүй зээл авдаг болж эхэллээ
2018 оны 12 сарын 4

Финтек банк болохоор зорьж буй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчид энэ сараас хүүгүй зээл авдаг болж эхэллээ. Тодруулбал, 30 хоногийн хугацаатай, 20 хүртэлх сая төгрөгийн хүүгүй зээл олгох болсноо энэ сарын 1-нд болсон “Ардын Өдөрлөг”-ийн үеэр тус компанийг тэргүүлж буй Ч.Ганхуяг зарласан байна.

Энэ нь манай улсын банк, санхүүгийн зах зээлд шинэ үзэгдэл. Зээлийн хүүг бууруулах талаар өнөөдөр шат шатандаа ярьж, иргэд олон нийтийн анхаарал ч энэ зүг хандаж байгаа. Ийм цагаар дээрх мэдээлэл түгсэн нь олон хүний сонирхол татаж байна. Ямар нэгэн нуугдмал үнэ төлөхгүйгээр энэхүү зээлд хамрагдах боломжтой бөгөөд бусад банк санхүүгийн байгууллагад иргэд төлж заншсан мөнгө шилжүүлэхэд авдаг шимтгэл, данс хөтөлсний хураамжийг бүх хэрэглэгчдэдээ тус компани тэглэжээ.

Өөрөөр хэлбэл, та дансаа шалгах, мөнгөн гуйвуулга хийх, төлбөр шилжүүлэхэд үргүй зардал өөрөөсөө гаргахгүй гэсэн үг.

Интернет технологийг дагаад бүхий л салбарт өөрчлөлт өрнөж байна. Энэ нь банк, санхүүгийн салбарт хамгийн хурдан тусгалаа олж, эндээс үйлчилгээ авах улам хялбар болж байна. Мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ дэлхий нийтийг хамарч буй.

Үүнийг Монголд шинэ тутам нэвтрүүлж буй “Ард санхүүгийн нэгдэл” цахим дэлгүүр болох ArShop.mn албан ёсоор нээлтээ хийж, энэхүү цахим дэлгүүрт анхлан нэгдсэн 20 гаруй үндэсний үйлдвэрлэгчид “Ардын Өдөрлөг”-ийн үеэр бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, бэлэн мөнгөөр бус Ард Апп-аар төлбөрөө хийдэг болжээ.

Тэрчлэн “Монгол Шуудан”-гаар хаа байгаа газраа хүргүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Санхүүгийн үйлчилгээ улам ухаалаг болж, финтекийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Энэхүү давалгааг Монголд түүчээлж яваа компанийн нэг “Ард санхүүгийн нэгдэл” уламжлалт ойлголтыг халж байна. Ингэснээр иргэдэд цаг хугацаагаа хэмнэх төдийгүй эдийн засгийн хувьд илүү  ач холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа аж.

Б.ТЭНҮҮН

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.