Баасан гарагаас шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулахаар болжээ
2018 оны 12 сарын 5
Баасан гарагаас шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулахаар болжээ

Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчид болон Монголбанкны удирдлагуудтай уулзжээ. Уулзалтаар бензиний үнэ, долларын ханшийг энэ сараас эхлэн буулгахаар болжээ.

Тодруулбал, ирэх баасан гарагаас эхлэн шатахууны үнийг 100, энэ  сарын эцэс гэхэд 200 төгрөрөөр бууруулах гэнэ. Мөн өнөөдрөөс эхлэн авто газны үнэ 150 төгрөг, ам.долларын ханшийг маргаашнаас тодорхой хэмжээнд буулгахаар болжээ. Энэхүү уулзалтын үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  “Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь цуцална. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой” гэжээ. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавьдаг” хэмээжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.