“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ
2018 оны 12 сарын 8
"Болор цом" наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найраг, шүлэгчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэлжээ.

36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадамд уралдах шүлгийг өчигдрөөс энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм. Түүнчлэн бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар бүтээл авахгүй хэмээн анхааруулжээ. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-36” наадмын тов хараахан гараагүй бөгөөд Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

"Болор цом" наадмын бүртгэл эхэллээ

Хариулт үлдээх

Your email address will not be published.