Д.Сарангэрэл: Гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно
2018 оны 12 сарын 6

 

Амаржихаар ирсэн эмэгтэйг тасаг андуурсан гэх шалтгаар гадаа автомашинд төрөхөд хүргэсэн асуудлаар өчигдөр (2018.12.04) нэлээд шуугисан. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй үйлдэлд олон нийт маш их дургүйцлээ илэрхийлж буй.

Харин энэ талаар салбарын сайд Д.Сарангэрэл цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохоо мэдэгджээ. Тэрээр “ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж ,эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёс зүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно”гэж мэдэгдлээ.

Х.ИНДРА

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.