ЗГ:Ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгт хүргэнэ
2018 оны 12 сарын 5

Засгийн газрын  ээлжит  хуралдаан өнөөдөр /2018.12.05/өглөө 8:00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаас орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам батлав. Ингэснээр ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөгт хүрч нэмэгдэх аж. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн 70 хувийг хамруулах бололцоо бий болно гэж үзэж байна.

Засгийн газар утааны голомтод амьдарч буй иргэдийг түлхүү орон сууцжуулах бодлого барьж байгаа бөгөөд  төсвийн хөрөнгөөр Яармагт орон сууцны хороолол барьж буй. Уг хороолол ирэх  сард ашиглалтад орно.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.