“Samsung” 5G сүлжээтэй гар утсаа 2019 оны эхний хагаст хэрэглэгчдийн гарт хүрнэ гэв
2018 оны 12 сарын 6

Одоогоос таван жилийн тэртээ бидний өнөөгийн хэрэглээнд ашиглаж буй 4G сүлжээний дараагийн үе болох 5G сүлжээтэй гар утсыг Өмнөд Солонгосын “Samsung” корпораци АНУ-ын харилцаа холбооны “Verizon” компаниуд зах зээлд гаргах болсноо өчигдөр зарласан талаар REUTERS мэдээлжээ. Тодорхой хугацаа зарлаагүй ч тэдний хамтарсан бүтээгдэхүүн нь 2019 оны эхний хагаст хэрэглэгчдийн гарт хүрнэ гэжээ.

Одоо ашиглагдаж буй 4G сүлжээтэй харьцуулбал 5G нь өгөгдлийг 20 дахин өндөр хурдаар дамжуулах техникийн боломжтой юм байна. Ингэснээр гар утсан дээрээ өндөр чанар, нягтралтай дүрсийг хэд хэдэн сувгаар ямар ч гацалтгүйгээр хүлээн авч үзэх боломжтой болох аж. 5G сүлжээний хурд жирийн интернетийн хурдаас бараг 1000 дахин илүү байх тухай мэдээлэл нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа. Өмнөд Солонгост 5G сүлжээний хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад илүү шаардлагатай байгаа ажээ. Тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлдээ Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл 5G сүлжээг хөгжүүлэхэд зарцуулна гэж дурдсан байна.

М.НАНДИН-ЭРДЭНЭ

Хариулт үлдээх

Your email address will not be published.