Б.Гүнбилэг: УИХ-ын даргын бүрэн эрхэд МАН нөлөөлөх боломжгүй
2018 оны 12 сарын 6
"УИХ-ын даргын бүрэн эрхэд МАН нөлөөлөх боломжгүй"

УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар чуулганы танхимын өмнө суулт зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр УИХ-ын даргыг  хэрхэн огцруулах талаар хуулийн үндэслэлийг нь тайлбарласан юм.

Хуульч Б.Гүнбилэг хэлэхдээ “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар өөрөөр УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байхгүй. МАН хэрвээ М.Энхболдтой хариуцлага тооцно гэвэл намынхаа шугамаар тооцож болохоос Монгол Улсын төрийн дээд байгууллагын эрх мэдэлд халдаж болохгүй” гэсэн юм.  Үндсэн хуульд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх таван үндэслэлийг  суулгаж өгсөн.


 Нэгдүгээрт, УИХ-ын дарга өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх,

Хоёрт, түүнийг хууль зөрсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр,

Гуравт, гэмт хэрэг  үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон,

Дөрөвт, Эрүүл мэндийн шалтгааныг баталсан эмчийг акт дүгнэлтийг үндэслэн УИХ-ын даргыг чөлөөлж, эсвэл огцруулдаг аж.

УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуульд зааснаас өөрөөр огцруулахын тулд суулт хийж, жагсаал зохион байгуулах, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах нь хууль зөрчсөн үйлдэл болж магадгүйг сануулаад “ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдохыг хориглоно” гэж эцэг хуульд байгаа зүйл заалтыг сануулсан юм. УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнтэй МАН хариуцлага тооцно гэх бол намаасаа хасах нэр дэвших эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авч болно. Түүнээс шууд Монгол Улсын төрийн дээд байгууллага руу халдаж болохгүй гэсэн юм.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.