Хүүхдүүдэд үнэгүй автобус үйлчилж эхэллээ
2018 оны 12 сарын 26
Хүүхдүүдэд үнэгүй автобус үйлчилж эхэллээ

Зүүн салаа-Саппоро чиглэлд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл буюу хүүхдийн хичээл дуусах хүртэл тохилог автобус хүүхдүүдэд үнэгүй үйлчилж эхэллээ.

Автобусны чиглэл ирэх долоо хоногоос өөрчлөгдөх бөгөөд өглөө 06.30 цагаас 20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна.

Хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх энэхүү ажлыг Монголын хандив тусламжийн холбоо ТББ зохион байгуулж байгаа бөгөөд хүн бүр хандив өгөх нь нээлттэй аж.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.