Монголчууд “Эрээн” хотод “Аз жаргалтай гэр бүл”цэнгүүн зохион байгууллаа
2018 оны 12 сарын 30

Албан байгууллага, хамт олон 2018 оны амжилт бүтээлээ дүгнэж, 2019 онтойгоо золгох гэж буй баярт мөчид БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж амьдарч буй Монгол бүсгүйчүүд “Аз жаргалтай гэр бүл” шинэ жилийн цэнгүүн зохион байгуулсан байна.

Тус цэнгүүнд  Эрээн хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл оролцож, нутаг нэгт найз нөхөдтэйгээ нэгэн үдшийг хамтдаа баярлаж цэнгэж өнгөрүүлжээ.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, “Монгол бүсгүйчүүд,,” группээс  Монголчууддаа ээлтэй үйл ажиллагаа явуулж буй болон  хилийн чандад монгол соёл урлагаа хөгжүүлэх их үйлсэд чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа хүчирхэг гурван эмэгтэйг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан байна.

Эдгээр шилдэг эмэгтэйчүүдийн нэг бол Эрээн хотод ажиллаж, амьдарч байгаа Эрээн хотын TL бүжгийн багш Батхишиг юм.

Тэрээр  Хятад улсын  болон аймгийн чанартай олон уралдаан тэмцээнд шавь нарын хамт амжилттай оролцож байжээ. Мөн Монгол улсдаа олон хүмүүнлэгийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж, олон мянган айл өрхийн амьдралд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж, нийгмийн сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа бүсгүй ажил үйлсээрээ манлайлан шалгарсан байна.

Дараагийн шилдэг эмэгтэй бол   “Би монгол ,,салоны захирал Батчимэг юм.

Тэрээр  хилийн чандад Монгол ёс заншилаа таниулан сурталчилж,олон монгол иргэдийг ажлын байраар хангаж,орон гэрээр туслаж, нутаг нэгтгүүдээ үргэлж дэмжин туслаж, олны хайр хүндлэлийг хүлээсэн бүсгүй энэхүү шагналын эзэн болжээ.

Сайн үйлсийг дэлгэрүүлэгч эмэгтэйгээр Өвөр монголын Эрээн хотын “My style,,салоны захирал Ариунтунгалаг бүсгүй шалгарсан байна.

Тэрээр Монгол ахан дүүсээ ажлын  байр, орон сууцаар хангаж, монгол ажилчдынхаа  аж амьдралд тус дэм болдог аж. Тэрээр  12 монгол ажилтантай санаа зорилго нийлэн хамтран ажилладаг  байна. Түүний тусч, хөдөлмөрч зан чанарыг үнэлэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулжээ.

Мөн  “Монгол бүсгүйчүүд,,” группийн хамт олноос Эрээн хотын Монгол бага сургуульд амжилттай суралцаж байгаа Н.Анужин,  Г.Хулан,  Г.Анхбаяр Б.Намуун, Б.Цэлмэг, С.Жавхлантөгс нарын долоон хүүхдэд “Өргөмжлөл” гарын бэлэг гардуулан өгчээ.

“Азтай гэр бүл” шинэ жилийн цэнгүүнд  хүүхэд багачуудыг олноор оролцуулж, тэдэнд өөрсдийн ажлын арга туршлагаас танилцуулж, эцэг, эхчүүд, хүүхэд, багш нарын нандин холбоог бий болгосноороо онцлогтой болжээ.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, “Монгол бүсгүйчүүд,,” группээс  Шинэ жилийн цэнгүүний  азтан шалгаруулж, тэр жилийнхээ аз одыг ерөөдөг уламжлалын дагуу Азтануудаа тодруулж, урамшуулсан байна.

Эхний азтан бол Freight Forwarding CO.,LTD “ компанийн захирал Н.Наранцацралт байлаа. Түүнд Улаанбаатар хот дахь “Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн цахим хөгжил холбоо-ноос Portal “ гэрэл зургийн студид Гэр бүлээрээ уран сайхны зураг авахуулах эрхийн бичиг гардуулан өгсөн юм.

Супер азтанаар: Эрээн хотод Барилгын худалдаа эрхлэгч Оyu шалгарч “Хос дээл” хийлгэх  эрхийн бичгийн эзэн боллоо.

Дараагийн азтай одтой нэгэн бол  Цолмон тодорч, “Гоёлын үс засалт” хийлгэх эрхийн бичгээр шагнуулсан юм.

Мөн хүүхдүүдийн дунд “Азтан” тодруулахад Мишээл, Ариун, Халиун нар тодорч Одноо, Соёлоо нарын үйлчин бүсгүйчүүд азтан болсон хүүхдүүдэд дээл хийж өгч мялаахаар болжээ.

Ийнхүү азтантай, шилдэг сурагчидтай, хүчирхэг эмэгтэйчүүдээ урамшуулсан Шинэ жилийн цэнгүүн дуу хуур, инээд хөөр, баяр баясал дунд БНХАУ-ын  Эрээн хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчууд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

                                                                                                             Бэлтгэсэн: Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.