Монголбанк 22 тонн алт худалдан авчээ
2019 оны 1 сарын 2
Монголбанк 22 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар өссөн байна. Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны 06-р сарын 04-нөөс 10-р сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлжээ. Мөн 2018 оны 10 дугаар сарын 15, 18-нд орон нутагт Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь алт тушаалтын хэмжээ нэмэгдэхэд үр дүнгээ өгсөн байна.

Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банкуудад тушаасан алтнаас авах ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 5 хувиас 2.5 болгон бууруулсан хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанк 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн алт худалдан авсан юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.