Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээндээ өгүүлсэн гол санаа
2019 оны 1 сарын 2

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “…2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно”.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд: “…Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна”.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх :”…Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэд, та бидний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол төр улсдаа хариуцлага дэг журам тогтоох явдал юм”.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.