Канад дахь Элчин сайдын яам муж хотуудад очиж, консулын үйлчилгээ үзүүлнэ
2019 оны 1 сарын 3

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам алслагдмал хот, мужуудад оршин суугаа монгол иргэдэдээ консулын үйлчилгээ хүргэнэ. Энэ үйл ажиллагааг 2019 онд улам өргөжүүлж, улирал бүр хуваарь гарган хэрэгжүүлэх болжээ.

Ирэх оны нэгдүгээр улиралд дараах хуваариар дурдсан хотуудад консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

•Нэгдүгээр сарын 26-ны 12:00-19:00 цагт Алберта мужийн Калгари хотод,

•Нэгдүгээр сарын 27-ны 11:00-18:00 цагт Бритиш Колумби мужийн Ванкувер хотод.

Иргэдэд дор дурдсан консулын үйлчилгээг үзүүлнэ. Хууль тогтоомжийн дагуу урьдчилан бүрдүүлэх бичиг баримтын талаарх мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудас www.ottawa.embassy.mn-ны Консулын үйлчилгээ цэснээс авч зохих бэлтгэлийг хангана уу гэж Монгол улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. Үзүүлэх үйлчилгээ нь:

-Иргэний шинэчилсэн бүртгэл;

-Нотариат;

-Иргэний бүртгэл (төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ олгох гм);

-Үндэсний гадаад паспорт захиалах;

-Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах гм

Жич:

-16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээ эсхүл хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

-Гадаад паспорт захиалах иргэд паспортаа буцааж авах шуудангийн зардлыг төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг (Canada Post, UPS, FedEx гм) авч ирнэ үү.

Консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаягийг ЭСЯ-наас энэхүү хуудсаар зарлан мэдэгдэнэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.