Т.Ганболд: 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний тодорхой хэсэг нь
2019 оны 1 сарын 8

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдсэн нь дуулиан дэгдээсэн. Харин үүний араас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав үүнийг гүтгэлэг, андуурал хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдаж энэ талаар дахин тайлбар өглөө. Тэрбээр “Энэ бол мөрдөн байцаалтад явж байгаа асуудал. Гэхдээ тайлбар хийх хэрэгтэй байх. Энэ 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний тодорхой хэсэг нь. Хууль энэ хяналтын байгууллага дээр бусад бүтэн хэмжээгээрээ шалгагдаж байгаа. Энэ асуудал мөрдөн байцаалтын явцад явж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгдлээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.