Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо дөрвөн саяыг давжээ
2019 оны 1 сарын 8

Монгол Улсад 2018 оны хагас жилийн байдлаар үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4,085,900 байна. Үүрэн холбооны интернет хэрэглэгчийн тоо 2,854,226 үүний 891,872 нь LTE хэрэглэгч байна.

Монгол Улсын бүх сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ хүрээд байна. Үүрэн телефон цэгийн 100 хүнд ногдох нягтрал Монгол Улсад 122, дэлхийн хэмжээнд 103,5 буюу Монгол Улсын үүрэн телефон цэгийн нягтрал дэлхийн дунджаас 18,5 пунктээр их байна.

Мөн “Дэлхийн Цахилгаан холбооны байгууллага”-аас жил бүр тооцон гаргадаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн индексээр 2017 онд 176 орноос дүгээр 91 байрт оржээ.

М.НАНДИН-ЭРДЭНЭ
-ЭРДЭН

Хариулт үлдээх

Your email address will not be published.