УЕПГ-аас дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ
2019 оны 1 сарын 9
Ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьжээ

ЖДҮХ сангаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг нэн хөнгөлөлттэй зээл авахад нөлөөлсөн гэх үндэслэлээр УИХ, Засгийн газрын хэд хэдэн гишүүд шалгагдаж байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-д эдгээр дөрвөн гишүүнийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьсан тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тодруулбал, Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг гаргажээ.

Хуулийн дагуу Ерөнхий прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.