Д.Дорлигжав, Д.Баатар нарыг нэг сар хорих шийдвэрийг гаргалаа
2019 оны 1 сарын 10
Д.Дорлигжав, Д.Баатар нарыг нэг сар хорих шийдвэрийг гаргалаа

Нийслэлийн прокурорийн газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх хянан хэлэлцээд доорх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий “Голомт” банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын  “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр  хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон бол Чангаа овогтой Бямбаа нь Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран уг хахуулын хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдлоо.

Хариулт үлдээх

Your email address will not be published.