ТББХ: УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй
2019 оны 1 сарын 10

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан 23:45 цагаас эхэлж, 73.8 хувийн ирцтэйгээр Улсын ерөнхий прокуророос ирсэн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  “Та нар хүмүүст зээл авч өгөөд, хувь авсан нь үнэн биз дээ. Та нар хөнгөлөлттэй зээл аваад, ББСБ-аараа дамжуулан, мөнгө хүүлсэн. Үнэн биз дээ.

УЕП М.Энх-Амгалан: Шударга бусын хонгил гэдгийг гишүүд шалгагдах болохоороо гаргаж ирдэг. Би хуулийн салбарт насаараа ажиллаж байна. Өөрийнхөө амьдралын түүхээс харахад, хэн нэгнийг шударга бусын хонгилоор чирсэн зүйл хараагүй. Энэ дөрвөн гишүүний хувьд Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учир оруулж ирсэн.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:: Би Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлттэй холбоотой асуудлаар л хариулт өгнө. Нууцын зэрэглэлтэй асуудлууд хэлэлцсэн. Гишүүдээс тайлбар авсан. Дуудахад нь очсон уу, хэдэн удаа дуудсан юм гэж асуусан. Би О.Баасанхүүгээс илүү хууль гадарлана. Хэрүүл хийж, хурал явуулмааргүй байна.

УИХ-ын М.Энхболд: Би дөрвөн гишүүнтэй биечлэн уулзсан. Прокурор оо, би таны ажилд оролцоод байгаа зүйл байгаа юу. Та нэг хариулт өгөөч.

УЕП М.Энх-Амгалан: Би М.Энхболд гишүүнээс заавар зөвлөгөө авч байгаагүй. Би авах ч хүн биш гэдгийг та мэдэж байгаа. Гишүүд ийм яриа үүсгэж, улс төр хиймээргүй байна. Ийм шахалт, нөлөө авахгүйн тулд миний албан тушаал байдаг юм.

Гишүүд асуулт асууж харилт авч, санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Х.ИНДРА

 

Ийнхүү дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.