Чуулганы хуралдаан эхлээгүй байна
2019 оны 1 сарын 11

Шөнөжин хуралдаж үүрээр завсарласан УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэх товтой байсан ч одоогоор эхлээгүй байна.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЖДҮ-ийн зээлийн асуудлаар УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын Ерөнхий прокуророос санал ирүүлсэн  нэр бүхий 4 гишүүний асуудлыг үргэлжлүүлэн  хэлэлцэх юм.

Мөн ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшээд байгаа Ч.Улааны томилгоог хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Гэвч одоогийн байдлаар чуулганы хуралдаан эхлээгүй, 10 орчим гишүүн хуралдаандаа ирсэн байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.