ЖДҮ-чин дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэнгүй
2019 оны 1 сарын 11

ЖДҮХ сангаас зээл авсан баримт нь олон нийтэд хүрчихсэн энэ цаг үед дэд хороо болон байнгын хороодын гаргасан шийдвэр олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Нэг үгээр эрхэм гишүүд бүрэн эрхээ дэд хороо, байнгын хороогоор хамгаалууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд охиныхоо нэр дээр ЖДҮХ сангаас зээл авсан байдаг. Тодруулбал, өөрийн охин Мандухайн нэр дээрх “Мийт Экспорт Интернэшнл” 1 тэрбум 300 сая тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны 12 дугаар сард авсан. Улмаар 2017 оны 11 дүгээр сард  “Мийт Экспорт Интернэшнл” компанийн хувьцааг Э.Чагнаасүрэнд шилжүүлжээ. Харин Э.Чагнаасүрэнгийн эзэмшилд дэх  “Хас Говь Транс” компани ЖДҮХ сангаас өнгөрсөн оны зургаадугаар сард 950 сая төгрөгийг зээл авсан байна. Э.Чагнаасүрэнгийн хувьд Л.Энхболд гишүүний туслахаар ажилладаг. Мөн ЖДҮХ сангаас Жаргалант Харвест 1.2 тэрбум зээл авсан байгаа бөгөөд үүнийг ч Л.Энхболд гишүүний хамааралтай хэмээж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.СОЛТАН

УИХ-ын гишүүн Г.Солтан нь ЖДҮХ сангаас “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Г.Солтан гишүүний хувьд “Монгол шаазан” компанийн үүсгэн байгуулж байсан бөгөөд зээл авахдаа өөрийн биеэр гэрээ хийсэн байна.

УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИР
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд “Сапфир стоун” ХХК-ийн ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. “Сапфир стоун” ХХК-ийг Мянганбаярын Бат гэх хүний мэдэлд байдаг аж. Мөн тус компани нь үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг бөгөөд зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй байгаа юм. Ийнхүү үйл ажиллагаа нь бүрхэг компанид Д.Дамба-Очир гишүүн 1.2 тэрбум төгрөгийн зээл олгуулах албан бичиг хийж өгсөн нь анхаарал татаж байна. Түүний хувьд гишүүн болсноосоо хойш энэ маягаар 30 гаруй компанид ЖДҮХ сангаас зээл авахад “тусалж” өөрийн бланкан дээрээ албан бичиг үйлдэж, ЖДҮХ сан руу хүргүүлсэн
байдаг байна.
УИХ-ын гишүүн Б.УНДАРМАА
УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон ь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.
Ийнхүү ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн нь баримтаар нотлогдон ч тэд хариуцулагаас мултарч чадлаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.