Долоо хоногийн тойм
2019 оны 1 сарын 14

 

Өнгөрсөн долоо хоногт / 2019.01.07-01.11 / өдрүүдэд улс төр, нийгэмд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын чуулган хуралдлаа

Өнгөрсөн баасан гарагт 50 гаруй хоног тасалдсан УИХ-ын чуулганы хуралдаан болж, өөрийн хамаарал бүхий этгээдэд ЖДҮХС-аас зээл авч өгсөн УИХ-ын гишүүн Ундармаа, Л.Энхболд, Солтан, Дамба-Очир нарын асуудлыг хэлэлцлээ.

ЖДҮХ сангаас зээл авсан баримт нь олон нийтэд хүрчихсэн энэ цаг үед дэд хороо болон байнгын хороодын гаргасан шийдвэр олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Нэг үгээр эрхэм гишүүд бүрэн эрхээ дэд хороо, байнгын хороогоор хамгаалууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд охиныхоо нэр дээр ЖДҮХ сангаас зээл авсан байдаг. Тодруулбал, өөрийн охин Мандухайн нэр дээрх “Мийт Экспорт Интернэшнл” 1 тэрбум 300 сая тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны 12 дугаар сард авсан. Улмаар 2017 оны 11 дүгээр сард  “Мийт Экспорт Интернэшнл” компанийн хувьцааг Э.Чагнаасүрэнд шилжүүлжээ. Харин Э.Чагнаасүрэнгийн эзэмшилд дэх  “Хас Говь Транс” компани ЖДҮХ сангаас өнгөрсөн оны зургаадугаар сард 950 сая төгрөгийг зээл авсан байна. Э.Чагнаасүрэнгийн хувьд Л.Энхболд гишүүний туслахаар ажилладаг. Мөн ЖДҮХ сангаас Жаргалант Харвест 1.2 тэрбум зээл авсан байгаа бөгөөд үүнийг ч Л.Энхболд гишүүний хамааралтай хэмээж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.СОЛТАН

УИХ-ын гишүүн Г.Солтан нь ЖДҮХ сангаас “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Г.Солтан гишүүний хувьд “Монгол шаазан” компанийн үүсгэн байгуулж байсан бөгөөд зээл авахдаа өөрийн биеэр гэрээ хийсэн байна.

УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИР
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд “Сапфир стоун” ХХК-ийн ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. “Сапфир стоун” ХХК-ийг Мянганбаярын Бат гэх хүний мэдэлд байдаг аж. Мөн тус компани нь үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг бөгөөд зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй байгаа юм. Ийнхүү үйл ажиллагаа нь бүрхэг компанид Д.Дамба-Очир гишүүн 1.2 тэрбум төгрөгийн зээл олгуулах албан бичиг хийж өгсөн нь анхаарал татаж байна. Түүний хувьд гишүүн болсноосоо хойш энэ маягаар 30 гаруй компанид ЖДҮХ сангаас зээл авахад “тусалж” өөрийн бланкан дээрээ албан бичиг үйлдэж, ЖДҮХ сан руу хүргүүлсэн
байдаг байна.
УИХ-ын гишүүн Б.УНДАРМАА
УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон ь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.
Ийнхүү ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн нь баримтаар нотлогдон ч тэд хариуцулагаас мултарч чадлаа.
УИХ- өөрөө тарахыг гишүүн дэмжлээ

 

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ өөрөө тарах тогтоолын төслийг санаачлан УИХ-ын гишүүдийн
гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа. АН-ын бүлгийн долоон гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар гарын үсгээ зураад байсан бол өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Х.Нямбаатар нар гарын үсгээ зурснаар УИХ өөрөө тарах, Ээлжит бус сонгууль товлон зарлах тухай төслийг дэмжсэн гишүүдийн тоо 12 боллоо.
УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь буюу 51 гишүүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ тарах эрх зүйн орчин бүрдэх юм.

 

УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн нэрс:

  1. Д.Эрдэнэбат
  2. С.Эрдэнэ
  3. Д.Мурат
  4. З.Нарантуяа
  5. Б.Пүрэвдорж
  6. Б.Наранхүү
  7. Я.Санжмятав
  8. Ж.Мөнхбат
  9. Н.Номтойбаяр
  10. Ж.Бат-Эрдэнэ
  11. Д.Хаянхярваа
  12. Х.Нямбаатар

УИХ-ын даргыг огцруулах жагсаал болов

УИХ-ын гишүүн Л.Болд, Аюурсайхан, Батзандан, Оюун-Эрдэнэ, Нямбаатар нарын гишүүдээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж Чингисийн талбайд тайван жагсаал зохион байуулж,  улмаар суулт болон үргэлжилж байна. УИХ-ын дарга М.Энхболдод огцрох бичгийг өргөн барьсан юм.

Жагсаалд оролцогчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан. Тус уулзалтын үеэр болсон үйл явдлын талаар УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Тэрбээр, “Түрүүн УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөгчид УИХ-ын даргатай ирж уулзсан. Энэ талаар УИХ-ын тамгын газрын зүгээс ямар нэгэн улс төрийн зорилгоор хандахгүй гэдгийг мэдэгдэж байна. 14.30 минутад УИХ-ын гишүүн Д.Аюурсайхан гишүүн над руу залгаж жагсагчдын төлөөлөгчдийн хамтаар орж УИХ-ын даргатай уулзах хүсэлттэй байна гэдгээ мэдэгдсэн. Нийтдээ 9 хүн УИХ-ын даргатай уулзахаар ирсэн. Гишүүд гарч ирээд сэтгүүлчдэд ямар мэдээлэл хийсэн бэ гэдгийг би мэдэхгүй байна. Харин би УИХ-ын даргын өрөөнд ямар үйл явдал болсон бэ гэдгийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. Төлөөллүүд УИХ-ын даргын шаардлагын хариуг хүлээж авч сонсоогүй. Энэ үеэр гишүүдтэй хамт орж ирсэн төлөөллүүдээс УИХ-ын дарга руу дайрсан. Энэ үйл ажиллагааг хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтынхан таслан зогсоосон” гэв.

Мөн тэрбээр “УИХ-ын дарга бол төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Харьяалалын дагуу ямар байгууллага, ямар арга хэмжээ авахын би мэдэхгүй байна. Ямар ч байсан эдгээр хүмүүсийг УИХ-ын даргын өрөөнд баривчлах, саатуулах үйл ажиллагаа болоогүй. Тэр хүмүүс гараад жагсаал, цуглаандаа оролцоод явсан” гэлээ.

Жагсаалд оролцогчдод хандаж УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлэв. Тэрбээр  2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын дарга 60 тэрбум төгрөг босгож, төрийн албыг наймаалцсан бичлэг ард түмэнд ил болсон.  МАНАН бүлэглэлийг тарааж байж, Монголын төр цэвэршинэ. УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол бид энэ тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.