Н.Энхболд: Нас барсан цэргийн хэргийг ажлын хэсэг гаргаад шалгаж байна
2019 оны 1 сарын 24

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хааж байсан цэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Орхон аймгаас татагдан иржээ.

Тэрээр өглөөний гүйлтэндээ гүйж байгаад ухаан алдаж унан, улмаар бөөлжиж байгаад нас барсан байна. Уг хэргийн талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Одоогоор ЗХЖШ-аас ажлын хэсэг гараад хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэн нь ирчихсэн байгаа. Хэргийн шалтгаан нөхцөл хараахан тодорхой болоогүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсэг ажлаад дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгөх болно” гэлээ.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос тодрууллаа.

-19 настай цэрэг амиа алдсан хэргийн талаар та сонссон уу. Уг асуудлаар мэдээлэл өгнө үү?

-Үдээс хойш энэ талаар мэдээлэл өгнө. Нас барсан цэргийн хэргийг ажлын хэсэг гаргаад шалгуулж байна. Одоогоор тодорхой зүйлгүй байна.

-Цэргийн ангид шинэ цэргийг зодож, дарамталдаг гэх мэдээлэл байнга гардаг?

-Хаана тийм хэрэг гарсан юм. Баримт байвал бидэнд өгөөрэй. Зодож, дарамтлах ёсгүй.

One thought on “Н.Энхболд: Нас барсан цэргийн хэргийг ажлын хэсэг гаргаад шалгаж байна

  1. Билэгт

    Хаана гарсан юм гэнээ. Хаа сайгүй байгаа юм биш үү. Тэгвэл яагаад бие дүүрэн хөх улаан эрээн толботой шарил гэр орныхон нь хүлээж авдаг юм. Үхсэн хойноо өөрөө тийм болчоо юу. Хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байгаа юм өол хариуцлагатай дуугарч сураач. Өчнөөн жил өндөр алба хашлаа,энэ чинь жирийн иргэдэд их зан гаргаж ихэмсэглэж харьцах шалтгаан мөн гэж үү. Өөрөө хариуцлагагүй дээрээс доогуур чинь ийм хэрэг гараад байна биш үү. Тэрийгээ ухамсарлаад багаараа огцрох ч багадна эрхэм дээдэс сайдтаан.Баримт байхгүй байсан ч байхгүй болгоно гэсэн бат итгэлтэй байх шив дээ. Энэ хэргээс хэдхээн хоногийн дараа бас нэг цэрэг оргож яваад амьгүй бие нь олдсон гэнэ үү. Ямар ч шалтгаангүй удаа дараа гараад байгаа юм биз дээ таны толгойлсон армид гараад байгаа энэ үхэл зовлонгууд

Хариулт үлдээх

Your email address will not be published.