Жек Ма: Тэнэг байх нь хорт хавдраар өвчилснөөс ч аюултай
2019 оны 1 сарын 28
Жек Ма: Тэнэг байх нь хорт хавдраар өвчилснөөс ч аюултай

Хятадын “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жек Ма Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй бөгөөд бизнес болон ажилд авах зарчмуудынхаа талаар ярьсан байна.

Тэрбээр “Тэнэг байх нь хорт хавдраар өвчилснөөс ч илүү аюултай. Хавдар эдгэрч болно. Хэрвээ та тэнэг бол эмчлүүлээд ч нэмэргүй” хэмээн хэлжээ. Түүний үг хэлж буй дүрс бичлэг тус компаний цахим хуудаст нийтлэгдсэн байна.

Жек Ма “Дэлхийн тэргүүлэх бизнес эрхлэгчдийн дийлэнх нь өөдрөг үзэл бодолтой байдаг. Би олон салбарт агуу удирдагчдыг харсан. Тэд хэзээ ч гомдоллож байгаагүй” гэжээ. Тэрбээр бууж өгдөггүй, өөдрөг сэтгэлтэй хүмүүстэй ажиллах дуртайгаа хэлсэн байна.

Жек Ма “Алибаба” группийг 1999 онд интернэт худалдааг үндэслэн байгуулсан бөгөөд хожим бизнес нь цахим төлбөр хийх, үйлчилгээ үзүүлэх, хоол хүнс хүргэх зэргээр өргөжжээ. Тэрбээр бизнесээ орхин, Гүйцэтгэх захирал Даниэль Чанд компанийхаа удирдлагыг шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Hеnd of Moscow

Хариулт үлдээх

Your email address will not be published.