М.Энхболдын хэлсэн 14 онцлох эшлэл
2019 оны 1 сарын 30

2019-01-29

УИХ-ын чуулганаар УИХ-ын даргыг огцруулах эсэх талаар хэлэлцээд хуралд оролцсон  гишүүдийн 64 62,2 хувийн саналаар дэмжигдлээ.

М.Энхболд УИХ-ын тамгыг УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд хүлээлгэн өгсний дараа чуулганы индэр дээрээс гишүүдэд хандаж хэлсэн үгийг онцлон хүргэж байна. үүний чуулганы хуралдаанд хэлсэн үгийг

1. Дахин энэ хуулийн зүйл заалтаар Их хурлын удирдлагыг өөрчлөх үйл явдал битгий давтагдаасай гэж хүсч байна.
2. Өргөдлөө өөрөө өгөх ч хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай л байх ёстой.
3. Гудамжинд жагсаж байгаа жагсагчид иргэд олон түмнийг би ойлгож байгаа. Тэдэнд би бас хүндэтгэлтай хандаж байна.
4. 20 гаруй жилийн хугацаанд болсон бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүн дээр хаяглаж болдог юм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн.
5. Хэн нэгнийг алдаршуулж, ард түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд буй болоод байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг бүгдийг нь шийдэж байгаа гэдэг дүр зураг үзүүлэхэд намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй.
6. Нөгөөтэйгүүр, миний бий болгосон амжилтыг дахин давтаж чадахгүй, дахин давуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор амжилт бий болгосон хүнийг нь харлуулах нь зөв гэж үзсэн байх.
7. Надруу хар будаг их цацсан. Тэр их цацагдсан хар будаг цагийн эрхэнд нар салхины аясаар хагдран унана гэдэгт би эргэлзэхгүй байгаа.
8. Надад эцэг эхээс олгосон хүмүүжил бий. Энэ төрд зүтгэснээс сурсан тэвчээр хатуужил бас байгаа
9. Би ямар хүмүүстэй хамт энэ танхимд сууж байв даа гэж бодогдох үе надад байсан. Тэдний өмнөөс гэр бүл, үр хүүхдээсээ уучлалт гуймаар санагдах цаг үе бас байсан.
10. МАНАНгийн тухай. Би МАНАНг дэмжигч биш. Би хэн нэгний өмгөөлөгч хамгаалагч байгаагүй шүү. Харин би МАНАНгийн Засгийн газрыг огцруулж явсан түүхтэй, МАНАНгүй Засгийн газрыг байгуулж явсан намтартай хүн шүү.
11. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.
12. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон цэгцэлж байсан. Надад уул уурхайн нэг ширхэг ч лиценз байхгүй.
13. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан юм. 64 хүн бол энэ УИХ-ын танхимын дийлэнх, олонх юм. Тийм учраас би энэ их хурлын цаашдын үйл ажиллагаанд санаа зовниж байна.
14. Төгсгөлд нь би “Төр их бат, ёс их хүнд” гэж буурлуудын хэлсэн үгийг хэлж үгээ өндөрлөе. “Ёс их хүнд” гэдэг нь хүнд суртлыг хэлээгүй юм шүү. Ёс жаягаа дагаж, төр улсын ажлыг хийж яваарай гэж буурлууд маань бидэнд захисан үг юм шүү

Хариулт үлдээх

Your email address will not be published.