Ч.Хүрэлбаатар: 120 тэрбум төгрөгийн буцаан олголтыг маргаашнаас иргэдийн данс руу шилжүүлнэ
2019 оны 1 сарын 30

     Сангийн сайд Ч.Хүрэлбаатар маргаашнаас эхлэн иргэдийн дансанд 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжлүүлэхэхээр болсон талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, маргаашнаас эхлэн нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.

Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хэмжээ өмнөх оныхоос 60 хувиар нэмэгдсэн бол хамрагдалт нь 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680,000 хүнд 78.8 тэрбум төгрөг олгожээ.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.