“Түмэн шувуут”-ын IPO захиалгын дүн 9.1 хувиар давж биеллээ
2019 оны 2 сарын 5

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр 2019 оны анхны IPO болох “Түмэн шувуут” ХК нь нийт хувьцааны 25% буюу 50 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, захиалгыг 2019 оны 01.15-01.31-ний өдрийн 17:15 цаг хүртэл авч дууслаа.

Энэ удаагийн IPO нь сүүлийн хоёр жилд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон, иргэд SocialPay аппликейшнээр данс нээж, захиалга өгөх боломжтой технологийн дэвшлийг нэвтрүүлсэн онцлогтойгоор явагдсан юм.

“Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.