Ши Жиньпин ард түмэндээ хаврын баярын мэндчилгээ дэвшүүлжээ
2019 оны 2 сарын 5
Ши Жиньпин ард түмэндээ хаврын баярын мэндчилгээ дэвшүүлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ард иргэддээ, мөн Хонконг, Макао, Тайванийн нутаг нэгтнүүддээ Билгийн тооллоор учран золгож буй Чуньзе буюу Хаврын баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр “чөлөө завгүй их ажлын дараа халуун ам бүлээрээ цуглаад завгүй өдрүүдээс түр ч гэсэн амсхийх цаг болсныг онцлоод “Улиран одож буй онд Хятад улс “ядуурлыг бууруулах, санхүүгийн эрсдлийг хянах, байгаль орчны бохирдолтой тэмцэх” гэсэн гурван гол зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Хятад улсын нийгэм тогтвортой, хүн ард сэтгэл хангалуун байлаа. Одоо харин технологийн хөгжлийг дэмжих, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох гэсэн уриан дор шинэ жилээ угтаж байна” хэмээн хэлсэн байна.

Мөн гэр бүл найз нөхдийн халуун дотно харилцаанаас аз жаргалтай, агуу Хятад үндэстний эхлэл тавигдах учир хүн бүр бие биедээ хүндэтгэлтэй, нээлттэй хандаж, гэр бүлийн бат бөх харилцаа, найз нөхдийн ариун холбоог бэхжүүлж, хамтдаа шаргуу хөдөлмөрлөн ирээдүйгээ бүтээхийг иргэддээ уриалжээ.

Эх сурвалж: XINHUA

Хариулт үлдээх

Your email address will not be published.