Ном бичдэг 10 настай охин ШАРКУУДААС 25 сая төгрөг босгож чадлаа
2019 оны 2 сарын 11

АНУ-ын АВС сувгийн бүтээл “Shark Tank” нэвтрүүлгийг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн билээ.

Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсч, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламж өгдгөөрөө онцлогтой. Хоёр дахь цувралаа олон нийтэд хүргэж байгаа тус нэвтрүүлгийн   2019 оны 2 дугаар сарын 10-ны ням гарийг дугаарт 10 настай Б.Индра охин хоёр жилийн өмнө эхлүүлсэн “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явлууд” бяцхан ном төслөө амжилттай танилцуулж, 5,7 сая төгрөгийн санхүүжилт хүсэж 25 сая болгон босгож амжилттай танилцуулж чадлаа. Охин нэгдүгээр сургуулийн 5г ангид сурдаг бөгөөд гурван жилийн өмнөөс өөрөө бяцхан ном бичиж, ээжээрээ зураг зуруулан худалдаанд гаргаж, үе тэнгийнхэнийгээ манлайлан, зөв үлгэр үзүүлэн оюуны бүтээл туурвиж эхэлжээ.

Нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн бяцхан оролцогч   10 настай зохиолч охин өөрт тохиолдсон адал явдал, төрсөн сэтгэгдлээрээ ном бичихийг хүсч, аав ээж нь түүнийг дэмжжээ. Анхны номоо 70 ширхэг хэвлэж, 40-ийг нь борлуулж, 30-ыг нь найзууддаа бэлэглэсэн Б.Индра энэ удаа шаркуудаас 5.700.000 мянган төгрөгийн санхүүжилт хүсч, номынхоо дараагийн цувралыг хэвлэж, борлуулсныхаа дараа энэ мөнгийг 7 сая төгрөг болгож өгнө хэмээсэн. Харин шаркууд хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг үнэлж, бүгд 5.000.000 төгрөгөөр дэмжсэнээр бяцхан зохиолч “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номынхоо дараагийн цувралыг бүтээх санхүүжилтээ шийдвэрлэж чадсан юм.

Сонирхуулахад, Б.Индра сурагчдын амралтын хугацаанд номоо хэвлэлтэд өгч, “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номын 2, 3 дугаар цуврал худалдаанд гарсан бөгөөд “Бүжинд тохиолдсон явдлууд” фэйсбүүк хуудас хөтөлдөг болжээ.

 “Shark Tank” нэвтрүүлгийн шинэ цувралд “Хас” Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “МАК” группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.ЧИНБАТ нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа билээ.

Бяцхан охины энэхүү төслийг Оюунгэрэл, Амартүвшин шаркууд дэмжиж, 25 сая төгрөгийн санхүүжилт  олгож, тодорхой хувийг авахаар тохиролцлоо. Нэвтрүүлгийн төгсгөлд амжилттай оролцсон Индра охин “Эцэг эхчүүд хүүхэдтэй аль болох дотно байж, тэдний хүсэл мөрөөдлийг дэмжиж, хамтран ажилладаг байх хэрэгтэй. Намайг ойлгож дэмждэг ээждээ баярлалаа” гэсэн юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.