ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-д үүрэг өгөв
2019 оны 2 сарын 11

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.02.08/ Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгожээ.

Мөн Хөгжлийн банкны бондуудын эргэн төлөлтөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гаргаж,  шалгалт оруулахаар болсныг уулзалтын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.