Ц.Элбэгдорж : Х.Баттулгад хүний нөөц байхгүй хулгайчийн нөөц л байна
2019 оны 2 сарын 13

Elbegdorj Tsakhia

Posted by Elbegdorj Tsakhia on Tuesday, February 12, 2019

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзалт хийж байна.

. Тэр шударга бусын хонгил гэж тийм юм байхгүй ээ хулгайгаа яаж хийх зүүдээ ярьж байгаа юм. Намайг таван жил харлуулсан тэр хар хөөсөөр л намайг дүгнээд байна.

Д.Дорлигжавыг харлуулсан үйлдлийн цаана Х.Баттулга байгаа. Д.Ганболдын хөрөнгө дээр Х.Баттулга очиж ийм тоглолт хийж байна.

Х.Баттулга Шанхайн хамтын үйл ажиллагааг ломбард гэж хараад байна. Тэгэхээр боль Х.Баттулга аа Шанхайн ломбарданд чи монголыг тавьж чадахгүй” хэмээн ярьж байна.

-Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулаад ажиллаж байгаа хүн-

Онцлох эшлэл:

  1. Монгол Улс ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа ахиулах ямарч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Энэ тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй. Монгол Улс ШАХБ-д орно гэж байхынхаа оронд Хятад, Орос, Монголын гурван талт уулзалтуудаа үр дүнд хүргэх хэрэгтэй.
  2. Өнөөдөр Х.Баттулга Путинтэй тийм найз юм бол УБТЗ-ын Оросын талын 50 хувийг Монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл л дээ.
  3. Өнөөдөр Монгол Улсад гадаад бодлого гэж байгаа ч юм уу, үгүй юм уу.
  4. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг авах хэрэгтэй. Ерөнхийлөгч бол Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй л хүн.
  5. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгай нар л олддог юм.
  6. Шударга бусын хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил гэж байгаа юм.
  7. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Тавантолгой төсөл дээр Ц.Элбэгдорж гэдэг хүн ингэсэн байна гээд баримтаа үзүүл л дээ. Намайг таван ажил харлуулсан шүү.
  8. Би төрд, энэ улсад хэрэгтэй бол чаддаг юмаараа тусалъя л гэж боддог.
  9. Би Ерөнхийлөгч байхдаа Монголын Улс төрийн намын тухай хуулийг тэр чигт нь өөрчлөх хуулийг санаачилж оруулсан ч батлаагүй. Шилэн дансны тухай хуулийг шинэчлэх шаардлага байна. Монголын төр өнөөдөр хариуцлагагүй байна, хийх ажил их байна. Монгол Улс ардчилал гэсэн хаягтайгаа л үлдсэн. Тиймээс өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтарч ажиллая гэдгээ хэлдэг.
  10. Би Ерөнхийлөгчөөс буухдаа Х.Баттулгад ширээн дээр нь захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан захиа үлдээсэн, уншсан гэж найдаж байгаа.
  11. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 38 хууль санаачилсан. Зөвхөн хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх хүрээнд 12 хууль санаачилсан. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, харин ч дэмжсэн юм шүү.
  12. Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд л даа.
  13. АТГ-аас дуудвал би явж очоод шалгуулна. 170 баримтыг нь олон нийтэд дэлгээд, юунд буруутгаж байгаагаа нээлттэй мэдээлэх хэрэгтэй
  14. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монголын ямар ч Ерөнхийлөгч 100 жилдээ хийж чадахгүй шүү. Үүнийг бидний үеийнхэн хийж чадсан юм. Улсын төсвөөс 22 тэрбум төсөвлөснөөс 19 тэрбумыг нь зарцуулсан юм шүү. АСЕМ-ыг Монголын хувийн хэвшлийнхэн, хэвлэлийнхэн, сайн дурынхан үүрч гарсан юм шүү.
  15. Ц.Элбэгдоржийг хулгайч болгож харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч биш гэж харагдуулахаас хэцүү байгаа. Тийм учраас маш их мөнгө зарж байгаа.
  16. Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байна.
  17. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм.
  18. Тавантолгойн гэх 178 хуудас материалаа нээлттэй болго. Надад ард түмнээс нуух юм алга
  19. Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн
  20. Хэн Ерөнхийлөгч байж болохгүйг сайн ойлгоё гэвэл Х.Баттулгыг дахиад нэг сонгочих.
  21. Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд.
  22. Монголын ямар ч Ерөнхийлөгч 100 жилдээ дахиж АСЕМ хийж чадахгүй.
  23. Х.Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байгаа.
  24. Хамгийн зохимжгүй тэмцэгч бол Л.Болд. Гарч ирээд ярьж байгаа юм нь өөрийнхөө итгэл үнэмшлийн эсрэг байгаа.
  25. Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй.
  26. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө. Т.Ганболдын гэх “Корпорейт” зочид буудалд би хонож үзээгүй.
  27. Х.Баттулга намайг таван жил харлуулсан. Та нар надтай 5 жил харлуулсан хөөсөөр нь ярьж байна.
  28. Намайг муу тарвага, тарваганы нүхэнд өссөн. Цаазын ялыг сөнөөсөн. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна
  29. Надад Монголын төсвөөс хулгайлсан нэг ч юм байхгүй.
  30. Би бол цагийн салхи яаж ч эргэсэн өөрийнхөө үзэл бодол дээр тууштай зогсож чадна.

One thought on “Ц.Элбэгдорж : Х.Баттулгад хүний нөөц байхгүй хулгайчийн нөөц л байна

  1. Anonymous

    Яагаад ард түмэнд муу санах ёстой юм. Тэнэг юм ярих юм. Сэтгүүлчдийн асуултанд хариулахгүй, сэтгэгдлүүд уншаад түүнтэй холбож яриад байх юм. Цэвэрхэн бултах юм аа. Тарвагыг ч магтаж байх шиг ккк. Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг ярилцлага хийлээ дээ, та хэд минь ккк.

Хариулт үлдээх

Your email address will not be published.