Орос, Турк, Ираны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргажээ
2019 оны 2 сарын 15
Орос, Турк, Ираны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргажээ

ОХУ-ын Сочи хотод ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган, Ираны ерөнхийлөгч Х.Роухани нар өчигдөр хамтарсан мэдэгдэл нийтэлжээ. Уг мэдэгдэлдээ Сирийн эрх мэдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална гэсэн байна.

Мөн өдөр Орос, Турк, Иран гурван орны ерөнхийлөгч Сирийн нөхцөл байдал, АНУ Сириэс цэргээ татах гэж байгаа зэрэг асуудлаар гурван талт хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний дараах хамтарсан мэдэгдэлд, Сирийн эрх мэдэл, тусгаар тогтнол, нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тус гурван улс эрс хамгаалах бөгөөд НҮБ-ын дүрмийн зорилт, зарчмуудыг дагаж мөрдөнө. Эдгээр зарчмыг бүх нийтээрээ дагаж мөрдөн, ямарваа нэг хүн ямар нэгэн арга хэмжээ авч үүнд саад учруулж болохгүй гэж гурван улсын тэргүүн санал нэгтэй үзсэн байна.

Хамтарсан мэдэгдэлд, Орос, Турк, Иран гурван улс Сирид шинэ бодит байдал бий болгох оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй, Сирийн эрх мэдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөрш орнуудын аюулгүй байдлаар зорилго болгосон хагалан бутаргах төлөвлөгөөг эрс эсэргүүцнэ. Хэрэв АНУ Сириэс цэргээ татвал Сирийн дотоодын тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тустай гэсэн байна. Хамтарсан мэдэгдэлд, Орос, Турк, Иран гурван орны дараагийн дээд уулзалт Туркт болно гэжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.