Хавар ямар цай уух вэ?
2019 оны 3 сарын 10

Хавар ямар цай уух вэ? tea зурган илэрцүүд

Хаврын улиралд хүний дархлаа суларч өвчлөмтгий болдог. Энэ улиралд дархлаа дэмжих ямар цай хэрэглэвэл зохимжтой талаар мэдээлэл бэлтгэлээ.

Цай нь ургамлаар хийдэг хар, ногоон, улаан зэрэг олон төрөлтэй байхаас гадна үндэс, өвс, навч, цэцгээр хийснээрээ ялгагддаг байна. Цайны найрлагад байгаа бүтээгдэхүүний хууралтаас шалтгаалан ногоон цай, хар цай зэргээр ангилдаг. Цайны ургамлаар хийдэг цай нь 5-45 хувийн кафены агууламжтай байдаг. Кафен агууламжтай цай нь сэргээх үйлчилгээтэй тул 17.00 цагаас хойш уух нь зохимжгүй.

Монгол Улсад цай үйлдвэрлэдэг 400 гаруй газар байдгаас 50 нь тогтмол үйлчилгээ явуулдаг  байна. Мөн тэдний 99 хувь нь байгалиас бүтээгдэхүүнээ түүж ашигладаг бол зөвхөн нэг хувь нь бүтээгдэхүүнээ тарьж ургуулдаг байна.

ӨВӨЛ НОГООН ЦАЙ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

Өвлийн улиралд ногоон цай уух нь зохимжгүй. Учир нь ногоон цай нь сэрүүцүүлэх үйлчилгээтэй. Тиймээс өвлийн улиралд хар цай уух нь зохимжтой ажээ. Хар цай нь кафены агууламж өндөртэй ч дотроос дулаацуулдаг байна. Өвлийн улиралд агаарын бохирдлын асуудал хурцаар тавигддаг оронд чихэр өвсний цайг түлхүү хэрэглэвэл зохимжтой аж. Учир нь, уушги цэвэрлэх үйлчилгээтэй юм.

ХАЛГАЙ, ТӨЛӨГЧ ӨВС, ЧИХЭР ӨВС, ГҮРГҮМИЙН ЦАЙ ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИМЖТОЙ

Хаврын улиралд дархлаа дэмжих цайг түлхүү хэрэглэвэл зохимжтой. Дархлаа дэмжих олон төрлийн цай байдаг ч халгай, төлөгч өвс, чихэр өвс, гүргүмийн цай зэрэг нь хамгийн зохимжтой ажээ.

ЦЭЦГИЙН ЦАЙ УУХ НЬ ЗОХИМЖТОЙ

Халуунд сэрүүцүүлэх үйлчилгээтэй буюу ногоон цайг сонгон хэрэглэх нь зохимжтой. Мөн цэцгийн цай уух нь илүү зохимжтой байдаг байна. Тухайлбал, төлөгч өвс, үхрийн нүд, боролзгоны цай зэрэг багтаж болох юм.

АМЬДРАЛЫН ХЭМНЭЛД ТОХИРУУЛЖ ЦАЙГ СОНГО

Цаг агаар дулаанаас хүйтэн, хүйтнээс дулаанд шилжих үед буюу хавар, намар дархлаа дэмжих цай хэрэглэвэл зохимжтой ажээ.

Өөрийн амьдралын хэмнэл, эрхэлж буй ажил, амталгааны мэдрэмж зэрэгтээ тохируулан цайг сонгож хэрэглэж болох ч гадуур хоол иддэг, хеликобактертай хүн гүргүмийн цайг тогтмол хэрэглэвэл сайн ажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.