ЕТГ-ын дарга З.Энхболд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд зөвлөв
2019 оны 2 сарын 26

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой” гэж үзэн ажлын хэсэг байгуулаад байгаа.  ЗГХЭГ-ын даргын шийдвэртэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд Л.Оюун-Эрдэнэд зөвлөгөө өгчээ.

Уг зөвлөгөөнд “28 жилийн өмнө танай намын хийсэн цэнхэр, ягаан тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн “но” олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно. Чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн “60 тэрбум”, ЖДҮ, “Эрдэнэт”-ийн 51, 49 хувь гээд шалгах ажил зөндөө байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан уламжилжээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.