Ц.Баасандорж: Талийгаач Л.Бямбааг 24 цагаас илүү хугацаагаар хууль бусаар хорьж эрүүдэн шүүсэн
2019 оны 3 сарын 1

Талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж хохирогчыг хууль бусаар хорисон, эрүүдэн шүүсэн талаар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Ц.Баасандорж

“Баасан гарагийн өглөө АТГ-ийнхан талийгаачийг авчраад нэг өрөөнд бүтэн өдөржин суулгасан. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын комиссар, ахлахууд талийгаачийг дарамталсан. Талийгаачид хоол цай ч өгөөгүй бүтэн өдөр байлгасан гэсэн мэдээлэл авсан. Гэрээслэл бичсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Хүний эрх Монгол Улсад алга болж. АТГ-ынхан хүний эрх зөрчиж, амь насыг нь хохироочихоод уучлал гуйхын оронд “Энэ хүн чинь авилгалын хэрэгт холбогдсон” гээд байж байна. Дур зоргоороо авирлаж, хүссэн хүнээ баривчилж байна. Энэ асуудалд АТГ-ын мөрдөгчөөр туг дахиж болохгүй. Тэр хүн даргынхаа зааварчилгаар ажиллаж байгаа. АТГ-ын шалгаж байсан хүн нас барсан, ажил явдал нь ч болоогүй байхад “энэ хүн авлига өгч байгаад баригдсан. Тэр баримтад үндэслэж хэрэг үүсгэсэн” гэсэн мэдээлэл өгсөн. Үүний гол зорилго нь АТГ авлига өгсөн хүнийг шалгаж байсан шүү гэдэг мэдээллийг өгөх гэж байна. Үндсэн хуулинд заасан шүүхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруугүйд тооцно гэж заасан байдаг. Шүүхийн зөвшөөрөлгүй хүнийг хорьдог дээд хугацаа нь 24 цаг. Гэтэл энэ байгууллага шүүхийн шийдвэргүйгээр 24 цагаас илүү хорьж шалгасан байна.Энэ бол гэмт хэрэг. 

Бид амиа хорлосон гэдэгт эргэлзэж байгаа. АТГ-ыг шалгадаг газар Монголд алга. Гэтэл энэ байгууллага хүний аминд хүрчихээд байна. Энэ байгууллага хамгийн түрүүнд уучлалт гуйх ёстой. Хариуцсан байцаагчтай нь уулзаж энэ талаар тайлбар авна” гэлээ.

Э.ЭНЭРЭЛ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.