ЖДҮХС-аас зээл авсан таван гишүүнийг яллагдагчаар татжээ
2019 оны 3 сарын 5

ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуй нэгжийн нэрээр зээл авсан хэргээр УИХ-ын таван гишүүнийг  АТГ-аас яллагдагчаар татжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуй нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татан шалгахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн ч саналыг хүлээж аваагүй. Түүнээс хойш УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т очиж яллагдагчаар тооцох тогтоолтой танилцаж, гарын үсэг зурсан бол бусад дөрвөн гишүүн мөрдөн байцаалтад саад учруулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл үлдсэн дөрвөн гишүүн болох Б.Батзориг, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нар яллагдагчаар тооцох тогтоолтойгоо танилцжээ. Өөрөөр хэлбэл, дээрх таван гишүүнийг ЖДҮ-тэй холбоотойгоор яллагдагчаар татсан байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.