ШАРК Д.Энхтүвшингийн хэлсэн oнцлох 15 эшлэл
2019 оны 3 сарын 9

ШАРК Д.Энхтүвшингийн “ТУСГАЛ” – Мэргэжлийн цахим сонинл өгсөн ярилцлагаас Онцлох 10 эшлэлийг хүргэж байна:

1.Оджаргал захирал хүмүүсээ хүндэлж, хайрлаж ажиллуулдаг онцгой арга барилтай. Тухайн ажилтанг зөвхөн цалин горилогч гэдэг нэг л өнцгөөр огт хардаггүй.

2. Би компанийнхаа амжилтын үндсийг “хүн” гэж боддог. Манай байгууллагын баялаг бол хүний нөөц.

3. Миний хувьд өсөх чадвартай, аливаа зүйлд бүтээлчээр ханддаг хүнийг ажилд авахыг эрмэлздэг.

4. Хийж байгаа зүйлдээ хөлс хөдөлмөрөө чин сэтгэлээсээ шингээсэн хүнд би дуртай.

5. Хүн хөгширтлөө байнга өөрийгөө сорьж, хөдөлмөрлөж, тэр хэмжээгээрээ орлого олж амьдрах ёстой гэж би боддог.

6.Залуус маань юу хийх ёстойгоо мэддэг хэрнээ яаж хийх, хэрхэн эхлэх аргаа олохгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Заримдаа хэтэрхий их хаширлаж бодохын оронд шууд л хийгээд эхлэх хэрэгтэй байдаг.

7. Саад, бэрхшээлийг амжилтанд хүргэх зам, дохио гэж бодох хэрэгтэй.

8. Ихэнх хүн бизнесийг мөнгө гэж боддог ч миний хувьд бизнес бол харилцаа.

9. Бизнесийн хүрээ томрох тусам бизнесмэнүүд өөрийгөө бодохоо больж, бусдыг, нийгмээ бодож эхэлдэг

10.Заримдаа  хүнд туслахгүй байх нь жинхэнэ тус болдог. Хүнд өөрөөрөө хөгжиж дэвших, харанхуйд баримжаагаа олох боломжийг нь үлдээх хэрэгтэй

11. Өөрт ямар мэдрэмж төрж байна, тэр чинь амжилт. Мөн чамд талархдаг, чамайг дэмждэг хүмүүс олон байвал тэр бас амжилт.

12. Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд сууж байхад ирдэг амжилт гэж байхгүй.

13.  Өөрийнхөө зөв гэсэн бодлуудаа байнга сорьж байх хэрэгтэй. Юмс байнга өөрчлөгддөг.

14. Өндөр хөгжилтэй улсуудад шинээр бизнес эхлэхэд ширүүн өрсөлдөөн, өндөр хөрөнгө оруулалт шаарддаг бол манай зах зээлийн өрсөлдөөн гарааны бизнесээс шууд маш ихийг шаарддаггүй давуу талтай юм.

15. Бид бүхэн нийтээрээ хөгжиж байж улс хөгжинө.

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.