Монголбанкны 5 албан тушаалтан ББСБ-тай байна
2019 оны 3 сарын 13

Монголд өнөөдөр хамгийн өндөр хүүтэй бас хамгийн их орлого олдог хүмүүс бол ББСБ-ынхан гэж хэлэхэд хилсдэхгүй. Барьцаа хөрөнгө муутай, банкны шаардлага хангахгүй богино хугацаанд мөнгө шаардлагатай болсон жижиг бизнес эрхлэгчид аргагүйн эрхэнд өндөр хүүтэй, хугацаа багатай нэг ёсны албан ёсны мөнгө хүүлэгчид хэмээгдсэн ББСБ-д хандахаас өөр аргагүй болдог. Гэтэл эдгээр ББСБ-уудын эзэд нь албан тушаалтан, улс төрчид бүр Монголын мөнгөний бодлогыг баригч Төв банкныхан байжээ.

Тодруулбал, Монголбанкны 5 ажилтан ББСБ-тай бөгөөд үүнийгээ ХОМ-тээ мэдүүлжээ.

Тодруулбал, Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одод нь Ялгуулагч ББСБ, Салбарын захирал Ц.Мөнхбаяр нь Баруун-Урт хөгжил ББСБ, Газрын захирал Т.Амарсайхан нь Бат энд Инвест ББСБ, ахлах хянан шалгагч Д.Ганбат нь Арвис-Итгэл ББСБ, хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа нь Болд Кредит ББСБ-тай хэмээн ХОМ-тэй мэдүүлсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.