Улсын төсөв 302 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ
2019 оны 3 сарын 14
Улсын төсөв 302 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ

Өнгөрсөн оны хоёрдугаар сард улсын төсөв 73 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол энэ оны хоёрдугаар сард 302 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. 2019 оны эхний хоёр сарын байдлаар авч үзвэл сүүлийн хоёр жил улсын төсөв ийнхүү ашигтай гарч байна.

Төсөв ашигтай гарахад төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл татварын орлого өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татвар, нийгмийн даатгалын орлогын өсөлтүүд хамгийн өндөр хувь хэмжээг эзэлсэн байна.

Зэс нүүрсний үнэ, биет хэмжээ өсөлттэй байсан 2018 онд “Эрдэнэс Тавантолгой”, “Оюу Толгой”, “Эрдэнэт Үйлдвэр” зэрэг томоохон компаниудаас улсад төлсөн татварын хэмжээ өсөж, төсөв ашигтай гарч байсан. Энэ оны эхний хоёр сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн бараг 20 хувиар өсөж, 826.2 сая ам.доллар хүрсэн эерэг үзүүлэлт гарч байна. Үүнээс нүүрсний экспорт дүнгээрээ 36.2 хувиар өсөж, 334.2 сая ам.доллар хүрчээ.

Биет хэмжээгээр нь харвал нүүрсний экспорт 25.5 хувь өсөж, дөрвөн сая тонн давсан байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.