“Barilga Basketball 2019” тэмцээнд ‘’ЭКО КОНСТРАКШН’’ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛОВ
2019 оны 3 сарын 13

 

Хаврын урь орсон өдрүүдэд Монголын барилгын салбарт ажилладаг барилгачин залуус нэгдэн сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөн аваргуудаа тодруулав. Тэдний эрч хүч, ширүүн өрсөлдөөн дунд хоёр өдөр үргэлжилсэн “BARILGA BASKETBALL 2019” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын багууд ч тодорлоо. Тэмцээнд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт 51 багийн 500 гаруй тамирчид оролцсоноос, эрэгтэй багаас “МАКС өргөө” ХХК аварга болж, “MCS протерти” ХХК удаалж, ГЗБГЗЗгазар хүрэл медалийн эзэн болсон байна. Харин эмэгтэй багаас “Шинэ гарц” ХХК алтан медаль хүртэж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баг мөнгөн медаль, “Эко” констракшны баг хүрэл медаль тус тус хүртсэн амжилтаар хаврын спортын тэмцээний гараагаа амжилттай эхэллээ.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Барилга Эм Эн” ХХК, хамтран зохион байгуулагчаар Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, Монголын барилгын үндэсний ассоциаци, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын Алт (МАК) ХХК ЕВРО БЛОК, ЕВРО ЦЕМЕНТ зэрэг байгууллагууд ажилласан юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.