Монгол Билэг Оюун сургуулиас төрсөн сод авьяастан
2019 оны 3 сарын 14

Саяхан 2018 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД шагналыг Монголл Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гардан авлаа. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг. Мөн саяхан Монголын Маркетингийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Цэнхэр хадагны ёслол” -д амжилттай оролцон ТИЙН УНЖЛАГАТ ХЭМЭЭХ ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН “АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД” цол хүртэж сургууль, анги хамт олныхоо бахархал боллоо.

Монгол Билэг Оюун сургуулиас тодорсон сод авьяастан Монгол Билэг Оюун сургуулийн сурагч, 2016 онд Монголд анх удаа зохиогдсон Cip Олон улсын хүүхдийн модель шалгаруулах тэмцээний ялагч “Дэлхийн бяцхан мисс”-ийн шагналт Мөнбатын Ану “Энхийн төлөө Ану” сан үүсгэн байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй 10 настай хүүд 2,2 сая төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр худалдан авч өгчээ.

Монгол Билэг Оюун сургуулиас тодорсон сод авьяастан охин 40 гаруй орны бяцхан миссүүд оролцсон тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, Монгол ардын уртын дуу “Саруул тал” дуугаар мэндчилсэн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Мөн М.Ану нь Хөх хотод зохион байгуулагдсан «Хүүхдийн Азийн модел» шалгаруулах тэмцээнд оролцож 300 гаруй хүүхдээс шилдэг 30 хүүхдэд шалгарч, Шанхай хотод болох «Олон улсын хүүхдийн модель » шалгаруулах тэмцээний эрх авсан юм.

2016 онд Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загвар»-ын тэмцээнд амжилттай оролцсон. Даруйхан нь 2016 оны 10 дугаар сард Английн элчин сайдын яамнаас түүнд «Олон улсын хүүхдийн модель» гэсэн сертификат олгож байжээ. Загвар өмсөхийн зэрэгцээ дуулах авьяасаа хөгжүүлж, 5 дахь уран бүтээлээ өлгийдөн авахаар зэхэж байгаа М. Ану 3 настай байхдаа л “Говь” компанийн нүүр царай болж, анхныхаа загварын зургаа авахуулж байсан. 5 настайдаа Ч.Содтуяа багшийнхаа шавь болж одоог хүртэл “Азийн модель” агентлагт загвар өмсч байгаа. 2017 онд “Ногоон төгөл” эко клубд гишүүнээр элсэн орж 50 гаруй мод тарьсан, 2017 онд “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” -тэй хамтран “Энхийн дуу” хөтөлбөрийн хүрээнд “Хүсэл мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэлтэй байцгаая” сэдэвт илтгэл тавьж, улмаар “Хөөрхөн шувууд-2017” аян зохион байгуулж шувууны үүр хийж байрлуулах ажлыг санаачлан зохион байгуулжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.