Ахлах ангийнхан ирээдүйн мэргэжлээ сонгоход тусална
2019 оны 3 сарын 13

Кембриджийн олон улсын хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхлээд буй ‘’Монгол Билэг Оюун’’олон улсын сургууль нь Кембриджийн бага, дунд ангийн хөтөлбөр Gambridge International Primary Programme Cambridge lower Secondary хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх албан ёсны эрхээ авч, дээрхи хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж буй сургууль. Саяхан “SUCCEDU Quality Education Provider” байгууллагаас тус сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа, гадаад дотоодын сургуулиуд, олон улсын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх үйл сургалт зохион байгуулагдлаа.

Тус байгууллага нь 2011 онд байгуулагдсан ба дэлхийн шилдэг боловсролын байгууллага болох Kaplan International English, Kaplan Pathways, Kaplan Higher Education Academy, Cranfield University болон University of Bringhton -ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажилладаг юм байна. Монгол Билэг Оюун олон улсын сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн давуу тал нь хүүхдэд амьдрал дээр асуудал шийдвэрлэх чадварыг илүү олгохыг зорьдог учраас хичээл сургалтын үйл ажиллагааны 60 хувь нь практик 40 хувь нь онолын мэдлэг дээр суурилдаг. Дадлага хичээлээр эзэмшсэн чадвар нь онолын хичээлээр баталгаажин хүүхдэд мэдлэг болж хүрдэг. Ийм учраас хөтөлбөрийг анхан шатнаас нь судалж суралцсан хүүхдүүд бүтээлч сэтгэлгээ, амьдрал дээр асуудал шийдвэрлэх чадвар, шинжлэн судлах чадвартай болж хөгждөгөөрөө онцлог юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.