Сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх сарын 6-наас эхлэнэ
2019 оны 3 сарын 20

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“  тушаал гарсан.  Тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хичээллэх болон амрах хугацааг заасан байдаг.

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно хэмээн уг тушаалд заажээ.

1. Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

o 3 дугаар улирлын амралт бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

o Зуны амралт I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,  III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас, VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

2. Нийслэлийн сурагчдын:

o 3 дугаар улирлын амралт бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

o Зуны амралт  I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас, VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.