Намгүй, нэр ч үгүй хоёр
2019 оны 3 сарын 18
Намгүй, нэр ч үгүй хоёр

УИХ дахь Ардчилсан намын хоёр ч гишүүн намрын чуулганаар намаасаа татгалзаж, нэг нь намаасаа албан ёсоор хөөгдөөд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа гарах хүсэлт өгснийх нь дараа намын удирдлагууд нь даруй шийдвэрлэж өгсөн. Харин УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд намаасаа гарах хүсэлтээ өгсөн ч намын дунд шатны байгууллага нь намын нэрээр сонгуульд ялалт байгуулж, гишүүн болсон учраас гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн тохиолдолд түүнийг намаасаа гаргана гэдгээ хэлээд буй. Тэгвэл намтай ч юм шиг, намгүй ч юм шиг жирийн гишүүд болсон Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр нам байгуулахаар болсон талаараа дуулгав. Тэдний хувьд шинээр байгуулах намынхаа нэр, их хурлыг хийгээгүй байгаа ч ямартай ч Монголынхоо төлөө, УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулна” гэсэн юм.  Түүнээс гадна УИХ-д суудалтай шинэ нам байгуулна гэдэг юу л бол. “УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд оролцоогүй намыг парламентын үйл ажиллагааны бүрэн эрхийн хугацаанд УИХ-д суудалтай нам гэж үзэхгүй” гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Тиймээс хоёр гишүүний хувьд нам байгуулсан ч УИХ-д суудалтай болж чадахгүй, цаашдаа сул гишүүнээр тооцогдоод явах л боломж бий.

Мөн сүүлийн үед УИХ-ын 76 гишүүнээс хамгийн хамгийн шалгаруулна гэвэл, хамгийн олон хэвлэлийн хурал хийж, зурагтаар гардгаар нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг нэрлэж болно. Чуулган завсарласан үед ч хуралдаж байх үед ч хэвлэлийхнийг дуудаж, нэг л асуудлаа ярьдаг тэдний хувьд сүүлдээ бүр нэр хүнд ч үгүй боллоо хэмээн шүүмчлэгчид сошиалаар дүүрэн. Ямар сайндаа л намгүй болсон одоо бүр нэр хүнд ч үгүй болох нь гэж шоглож суух уу, сошиалынхан.

Ш.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.