Б.Пүрэвдорж: Т.Аюурсайхан гишүүн Швейцариас ѳмнѳ нь ирсэн мэдээллийг ѳѳрѳѳ авчирсан мэтээр зарласан
2019 оны 3 сарын 19

УИХ-ын нэр бүхий гишүүд Швейцарит ажиллах хугацаандаа Сангийн сайд асан С.Баярцогтын таван дансны хуулгыг авчирсан талаар Т.Аюурсайхан гишүүн ѳѳрийн нүүр хуудсандаа нийтэлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдоржоос тодруулахад:  “Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарьт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ.

Үүнийг Т.Аюурсайхан гишүүн ѳѳрѳѳ авчирсан мэтээр мэдээлсэн. Нарийн мэдээллийг ѳѳрѳѳс нь асуух хэрэгтэй” гэсэн юм.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.