Ц.Элбэгдоржийн хэлсэн онцлох эшлэл
2019 оны 4 сарын 18


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Та бүхний амгаланг айлтгая. 2017 оны долдугаар сарын 10-нд олон сэтгүүлчийн өмнө үг хэлээд явж байсан. Одоо дахиад уулзах боломж гарч ирлээ. Манай ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, боохгүй вэ гэдгийг хамгийн хурдан ойлгуулах хүн Х.Баттулга. Урилгыг аваад энэ урилгад үгүй гэж хэлэхээр ирж байна” хэмээн хэллээ.

Түүний мэдээллийг тоймлон онцлох эшлэлээр хүргэж байна.

  • Монголын ҮАБЗ аюултай үндэсний зөвлөл болж хувирлаа.
  • Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй.
  • Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан, өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болж хувирдаггүй.
  • Хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг нь унагах байдал руу оруулж байна.
  • Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр.
  • Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа. Олон жил сурвалжлага хийсэн сэтгүүлч хүн энийг уншиж байгаа.
  • С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олох ёстой, захиалагчийг олох ёстой. Миний харж байснаар энэ хэрэг гурван шаттай юм байна гэж хардаг байсан. 1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа.
  • ҮАБЗ-ийн оруулсан хууль УИХ-аар батлагдах уу, үгүй юу гэдэг асуудал биш боллоо. Батлагдахгүй бол дахиад л орж ирнэ.
  • Би Н.Энхбаярт наймдугаар сарын 2-нд уучлал үзүүлсэндээ их сайнд санадаг юм шүү. Наймдугаар сарын 2-нд миний ээж өөд болсон. /хоолой нь зангирав/
  • Намайг зангиагаа зүүгээд, гутлаа тослоод оч гэдэг чинь хуулийнхныг хүндэлж байгаа нэг хэлбэр юм.
  • Аливаа хүн амины хэрэг хоёр шаттай, ялангуяа төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан асуудал олон шаттай байна.
  • Хуульзүйн сайдыг байгаа цагт Монголын ард түмэн энэ хэргийн үнэнг нэхнэ. Шүүхээр шийдэгдсэн алуурчид амьд байгаа, учир нь олдох байх.
  • С.Зоригийг ямар алуурчид хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан.  Тэр нь С.Зориг өөрөө
  • УИХ-д оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдгийг зүрхэнд суулгаад өгчихжээ.
  • Б.Хурцтай ажил үүргийн шугамаар хамтарч ажилладаг байсан.
  • Шударга бусын хонгил 5 жил үргэлжилж байгаа кино. Өнөөдрийн явж байгаа ажиллагаа эртнээс төлөвлөсөн ажил юм.
  • Их тэнгэрт амьдарч байсан байранд нэг ч зураг байгаагүй.
  • Хоёр намын хоорондын хэрүүл Монголын цагийг шатааж байна. Ингэж хэрэлдэж хэмхэлдэж суухын оронд эдийн засгаа өөд нь татах талаар ярилцаж байх ёстой.
  • Ц.Элбэгдоржийг дарж авахын тулд Монголоо шатааж болохгүй л баймаар юм даа.

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.