Өдөр өнжүүлэх хүүхдийн тоглоомын төв нээгджээ
2019 оны 4 сарын 1

Монголд анх удаа өдөр өнжүүлэх үйлчилгээ бүхий хүүхдийн тоглоомын төв нээгдээд удаагүй байна.

Байршил нь Тэнгис кино театрын өмнө сүндэрлэх MN tower-ийн 5 дугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээд давхарт нь буюу 6 дугаар давхарт байрлах Mongolian hot pot ресторанд үйлчлүүлсэн хүмүүсийн хүүхдийг үнэгүй тоглуулах боломж бүрдүүлж, Маршал тауны оршин суугчдын хүүхдүүдийг 50 хувийн хөнгөлттэй тоглуулах гэх мэт давуу талуудтай аж.
Тоглоомын төвд хамгийн сүүлд үйлдвэрлэсэн тоглоомууд болон БНСУ-д үйлдвэрлэсэн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцсэн тоглоомын байгууламжуудтай бөгөөд үнэ нь хамгийн хямд гэдгээрээ онцлог юм. Нэг удаа 200-300 хүүхэд хүлээн авах боломжтой, 0-2 насны хүүхэд ирж тоглоход үнэ төлбөргүй, аав ээжүүд түр ажлаар гадагш гарах болон өдөржин хүүхдээ саатуулах газар хайж байгаа бол тус төв таньд тус болох буйзаа.
Эрхэм та #MongolianHotPot рестoранаар үйлчлүүлээд манай #WorldKids тоглоомын төвд хүүхдээ үнэ төлбөргүй тоглуулах боломжтой. Мөн хүүхдийнхээ төрсөн өдрийг ч энд тэмдэглэх боломжтой болжээ. Холбогдох утас 77555666 Эрх чөлөөний талбайн баруун урд “MN tower” 5 давхарт World kids тоглоомын төв Тохиолог, хямд, орчин үеийн хүүхдийн тоглоомын ертөнцөд тавтай морил багачууд аа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.