Х.Хашбаяр: Түгжрэлд зарцуулдаг цагаа гэр бүл болон өөртөө зарцуулах боломжтой
2019 оны 4 сарын 5

Барилгын салбартаа тэргүүлж, эхний тавд эрэмбэлэгддэг, 1000 гаруй монгол ажилчдыг өвөл зунгүй ажлын байраар ханган ажилладаг үндэсний бүтээн байгуулалтын тэргүүлэгч компани ‘’ЭКО КОНСТРАКШН’’ ХХКний ‘’Кингтауэр’’ төслийн маркетингийн менежер, сургагч багш Х.ХАШБАЯР манай сайтын ” Зөв Монгол” булангийн анхны зочноор уригдлаа.

Нэг. Танай хотхоны онцлог давуу талаа дэлгэрүүлж хэлбэл?

2012 онд Улаанбаатарт амьдарч байгаа оршин суугчдын дунд томоохон судалгааг бид явуулсан. Тухайн үед хүмүүс байр авахдаа зөвхөн дотор зохион байгуулалтыг нь чухалчилж байр авч байсан.  Хотхон гаднаа ямар үйлчилгээтэй вэ, наад зах нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд  байгаа эсэхийг төдийлэн анзаарч анхаардаггүй байсан. Байр бол зөвхөн амьдрах биш, тав тухтай амьдрах хэв маяг юм  гэдгийг цогцоор нь шийдсэн  хотхон зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг тодотгосон судалгаа байлаа.

Хүмүүс амьдралынхаа 24 цагийн хоёр цагийг түгжрэлд өнгөрөөж байна гэдгийг судалгаагаар тогтоосон. Түгжрэлд саатаад зогсож байгаа машинтай хүмүүсээс очиж судалгаа авахад,  эн тэргүүнд хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгнө, хоёрт эмнэлэг явж байна,  хүүхдийн эмнэлэг, шүдний эмнэлэг явж байна гэсэн хариулт өгч байсан. Гоо сайхны газар,  дэлгүүр  гээд  бараг 30-аад төрлийн урт жагсаалт гарсан. Энэ судалгааны үндсэн дээр хотхоноо байгуулах санаа сэдэл тэндээс төрсөн. Манай хотхон анх төлөвлөхдөө спорт цогцолбортой, эмнэлэг,  сургууль, цэцэрлэгтэй шийдье гээд анхны зураг скизийг Францын архитекторын төлөвлөлтөнд дор гүйцэтгэж эхэлсэн. Явцдаа Япон архитекторын гарын шавь болох С. Цолмон гэж архитектор бий. Монгол залуусаас энэ чиглэлээр Японд төгссөн цөөхөн залуусын нэг. Тэр залуутай хамтраад, байрны дотор интерьерийг сул талбай гаргахгүй, бүх талбайг ашигтай шийдэл болгое гэж  3 дугаар ээлжийн барилгууд дээр шинэ зохион байгуулалт, шийдэл гаргаж эхэлсэн.  Манай хотхон бусдаас ямар давуу талтай юм бэ гэхээр мэдээж түгжрэлд зарцуулах цаг хугацаагаа гэр бүл болон өөртөө зарцуулах бүрэн боломжтой болсон.

Хотхон нь дотроо дэлхийн жишигт нийцсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбортой гэдгээрээ бас давуу тал. Хотхоны ногоон байгууламжыг нийт талбайн 40 хувьд төлөвлөсөн ба гацуур, нарс, хар мод, нохойн хошуу, монос, хайлаас зэрэг 12 төрлийн бут, мод, сөөг бүхий ногоон байгууламж нь оршин суугчдын таашаалд нийцдэг. Бас нэг онцлог болох Спорт цогцолбор 2019 онд нээлтээ хийнэ. Олон улсын болон үндэсний хэмжээний тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой. Оршин суугчдынхаа эрүүл, эрч хүчтэй амьдралд зориулж  Монголын анхны 5 замтай, 25 метрийн урттай усан бассейн, фитнес клуб, аэробек, спорт бүжиг зэрэг спортын бүхий л чиглэлийг цогцоор нь шийдсэн спорт комплексыг хотхон дотроо ашиглалтанд оруулна.

Хоёр. Байр худалдан авагчиддаа төлбөрийн таатай ямар нөхцөл үзүүлдэг вэ?

Бусад барилгын компаниуд төлбөрөө 100 хувь төлчихөөд байраа авч, нүүж ордог. Манайх 30-50 хувийг төлчихөөд байрандаа орж болно. Үлдэгдлийг нь манайхтай түншлэн ажилладаг ‘’Централ капитал’’ ББСБ-ны хамтарсан зээлд хамрагдан төлөх боломжтой. Энэ нь урьдчилгаагаа төлчихөөд үлдэгдлийг нь  дэлхийн жишигт үл хөдлөх хөрөнгийн хүүнээс  ч бага,  3-5 жилийн хугацаанд зээл гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл дараа төлбөрт нөхцлөөр байр худалдан авна гэсэн үг. Төлбөрийн таатай нөхцлүүд олон бий. Тодорхой хэмжээнд нь  машин хүртэл бартерлаж болно. ‘’Кинг тауэр’’ төслийн байр нь ашиглалтанд орохоосоо өмнө бараг захиалга нь дуусчихдаг. Тухайлбал 3 дугаар ээлжийн 127 дугаар байр ашиглалтанд орох хараахан болоогүй ч захиалгаа аваад дууссан, Show room нь дараагийн улиралд ашиглалтад орох барилга руу нүүж байгаа.

Гурав. Ойрын болон ирээдүйн хэтийн төлөвөө хэрхэн харж байна вэ?

Манай төсөл нийт 20 га газарт хамрагдан хэрэгжиж байгаа. Нийт 5 мянган айлын цогцолбор хороолол босно. Одоогийн байдлаар 2000 дахь айлын гэрээг гүйцэтгээд явж байна. Борлуулалтынхаа 40-өөд хувьд хүрсэн гэсэн үг. 2000 айлыг гурван ээлжинд хуваасан,  бүгд зохион байгуулалт, загвар шийдэл нь өөр өөр. 4 дүгээр ээлжийн зураг төсөл дээр архитектор С.Цолмон маань  ажиллаж байгаа. Монголдоо байхгүй,  шинэ содон өвөрмөц шийдэл бүхий загвар гаргаж байгаа. Тухайн үедээ бид  зарлана. Маш өвөрмөц загвар байх болно.

Манайх анх дуплекс загварын орон сууцаас гадна апартмент, пентхауз,  войдтой апартмент гэсэн шинэ загвар зохион байгуулалтуудыг гаргасан. Манай 3 дугаар ээлжийн онцлох орон сууцны зочны өрөөний тааз 6 метр өндөртэй. Агаарын бохирдол өндөр байгаа өнөөгийн нөхцөлд айлуудын байрны таазны өндрийг стандартаас өндөр гаргасан нь агаарын багтаамж ихтэйгээс гадна цонхны гэрэл гэгээ түлхүү орж ирнэ. Намхан тааз нь хүчил төрөгчийн багтаамж дутмаг байна гэсэн үг. Тохь тух,  эрүүл амгалан, аюулгүй, цэвэр, ногоон байгууламжин дунд амьдрах  бүхий л тааламжтай орчинг та манай хотхоноос мэдрэх болно.

 

 

 

 

2 thoughts on “Х.Хашбаяр: Түгжрэлд зарцуулдаг цагаа гэр бүл болон өөртөө зарцуулах боломжтой

  1. Бурмаа

    Залуу менежерт ажлын амжилт хүсье

  2. Za

    Tanaih oroh garah gartsaa nemeed mun hothondoo ushuu mashinii zogsool hiihgui bol hothon chin zugeer mashinii zogsool bolj bna. Orj garahad hetsuu, mashinii zogsool olohod hetsuu

Хариулт үлдээх

Your email address will not be published.