ЖДҮ-чин прокурорыг огцруулав
2019 оны 4 сарын 6
ЖДҮ-чин прокурорыг огцруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох зарлигийг өчигдөр /2019.04.05/ гаргасан билээ.Үүнтэй холбогдуулан тус албан тушаалыг түр орлож байсан  Б.Амгаланбаатарыг  Ерөнхиийлөгчийн зарлигаар Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас   өчигдөр огцрууллаа.

Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар нь өөрийн 100 хувь эзэмшлийн “Цаст согоот” компанидаа 2017 онд 500, 2018 онд 800 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон билээ.  Нэг хэсэг хөдөлгөөнүүдийн зүгээс энэ мэт албан тушаалтнуудыг чөлөөлөхийг шаардаж, мөн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хүссэн ч УИХ олонхиороо авч үлдсэн юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.